New Silk Road Mongolia

New Silk Road Mongolia international, freight forwarding, e-commerce

.
27/02/2017

.

30/11/2016
http://www.news.mn/r/317850
19/11/2016

http://www.news.mn/r/317850

Монгол Улс нь хоёр их гүрний дунд оршин буй газар зүйн байрлалаа хөгжлийн давуу тал болгох бүрэн боломжтой улс юм. Үүний тулд хоёр хөрштэйгөө харилцан ашигтай, эдийн засгийн хувьд хамтран ажиллах стратегийн бодлого дэмжих томоохон үүд хаалга нээгдээд байна.

“Шинэ Торгоны Зам” ХХК нь БНХАУ-ын Эрээн хотод Монгол бренд бараа бүтээгдэхүүний худалдааны төвөө тун удахгүй нээхээр бо...
18/05/2016

“Шинэ Торгоны Зам” ХХК нь БНХАУ-ын Эрээн хотод Монгол бренд бараа бүтээгдэхүүний худалдааны төвөө тун удахгүй нээхээр боллоо.

Ноос ноолуурын компаниуд бидэнтэй нэгдсээр байна. Шинэ Торгоны Зам олон улсын сүлжээ худалдааны төвд хамтран ажиллах хүс...
27/04/2016

Ноос ноолуурын компаниуд бидэнтэй нэгдсээр байна. Шинэ Торгоны Зам олон улсын сүлжээ худалдааны төвд хамтран ажиллах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй дэлгэрэнгүйг 77001445 дугаараас лавлана уу.

Хятадын онлайн худалдааны компани Алибаба Групп өнөөдөр буюу Лхагва гарагт албан ёсоор дэлхийн хамгийн том жижиглэн худа...
08/04/2016

Хятадын онлайн худалдааны компани Алибаба Групп өнөөдөр буюу Лхагва гарагт албан ёсоор дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны платформ болсноо зарлалаа.

2016 оны гуравдугаар сараар дуусч байгаа санхүүгийн жилийн онлайн худалдааны хэмжээ нь өмнөх аварга Wall-Mart-ын жилийн арилжааны хэмжээнээс давж гарсан байна.

Гэхдээ тэд өнөөдөр ямар нэг тоон үзүүлэлт хэлээгүй аж. Өнгөрсөн сарын 21-нд Алибаба жилийн худалдааны хэмжээгээ 3 их наяд юаний ($475.89 тэрбум) босгыг давсан тухай зарлаж байсан юм.

Алибабагийн санхүүгийн жил дөрөвдүгээр сарын нэгэнд эхэлж гуравдугаар сарын 31-нд өндөрлөдөг. Харин Wall-Mart-ын санхүүгийн жил нэгдүгээр сарын 31-нд дуусч $482.1 тэрбумын борлуулалт хийснээ зарласан юм.

Үүгээрээ Алибаба энэ салбарт тэргүүлж эхэлснээ зарлаад зогсохгүй жижиглэнгийн худалдааны хамгийн том платформ офлайнаас онлайн руу шилжсэнийг давхар зарлаж байна.

Алибаба өөрийнх нь онлайн платформ Хятадын нийт жижиглэнгийн зах зээлийн 10 хувийг эзэлж байгааг мэдээллээ. Мөн 15 сая шууд ажлын байрыг бий болгож байгаа гэнэ.

Тэдний дараачийн зорилго нь 2020 онд 6 их наяд юаний босгыг давах гэжээ.

Бас 2024 онд гадаад, дотоот нийлээд хоёр тэрбум хэрэглэгчдэд үйлчилдэг платформ болохоор төлөвлөөд байгаа гэнэ.



Эх сурвалж: China Daily, ikon.mn

Манай компаний үйл ажиллагааны талаар...Үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж хувь хүн та бидэнтэй 77001445 утсаар холбогдож...
04/04/2016

Манай компаний үйл ажиллагааны талаар...
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж хувь хүн та бидэнтэй 77001445 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой

Монгол улсын эдийн засгийн өсөлтийн нэг чухал үзүүлэлт нь тогтвортой худалдааг түшиглэн уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах нь нь аль ч улсын хөгжил дэвшлийн гол хөшүүрэг болох нь тодорхой болоод байна.

БНХАУ-д Монгол бараа албан ёсоор борлуулагдаж эхэллээМонгол улсын эдийн засгийн өсөлтийн нэг чухал үзүүлэлт нь тогтворто...
01/04/2016

БНХАУ-д Монгол бараа албан ёсоор борлуулагдаж эхэллээ

Монгол улсын эдийн засгийн өсөлтийн нэг чухал үзүүлэлт нь тогтвортой худалдааг түшиглэн уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах нь нь аль ч улсын хөгжил дэвшлийн гол хөшүүрэг болох нь тодорхой болоод байна.

Дэлхийн томоохон үндэстэн дамнасан брэндүүд Хятад улсын зах зээлд нэвтэрч өөрийн байр суурийг эзлэхийг эрмэлзэж буй Дэлхийд танигдсан Монгол брэнд “Шинэ Торгоны Зам” уриатайгаар үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж буй “Нью Силк Рөүд” ХХК нь БНХАУ-ын Шилийн хотын Newsilkroad electronic commerce худалдааны компанитай 2 улсын анхны хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нью Силк Рөүд ХХК-ны www.newsilkroad.mn албан ёсны вэб сайтаас авах боломжтой.

БНХАУ-ын онлайн худалдааны нийт идэвхитэй хэрэглэгчдийн тоо 300 сая орчим бөгөөд 2015 оны байдлаар цахим худалдан авалтын хэмжээ ойролцоогоор 490 тэрбум ам.доллар байгаа нь тус улсад цахим худалдаа өндөр хөгжсөний илрэл юм.

Ийнхүү монголын бараа бүтээгдэхүүн дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-ын зах зээлд newsilkroad e-commerce цахим худалдааны www.nmgnsr.com, www.nsrmongolia.com платформоор дамжуулан танигдах бүрэн боломж нээгдэж байна.

Мөн энэхүү баярт явдалтай зэрэгцэн тус компани Шилийн гол хотод О2О /online to offline/ бизнес загварчлалын нэгэн тод жишээ болгон монгол барааны үзэсгэлэнгийн танхим нээж байгаа юм байна. Ингэснээр монголын үндэсний үйлдвэрлэгчид болон гуравдагч орны бараа бүтээгдэхүүн борлуулдаг монгол компаниуд бараа бүтээгдэхүүнээ цахим худалдааны сайтаар борлуулаад зогсохгүй үзэсгэлэнгийн танхимаар дамжуулан худалдах шинэ гарц нээгдсэн байна.

Нью Силк Рөүд ХХК-ны хамт олон удахгүй БНХАУ-ын Эрээн, Шилийн гол, Хөх хот, Бээжин, Ши Фүн гэх зэрэг томоохон хотуудад дараа дараагийн Шинэ Торгоны Зам олон улсын сүлжээ монголын брэнд худалдааны төвөө байгуулах гэж байгаа талаар баяртай мэдээг дуулгахад таатай байна.

Ингэснээр монголын аж ахуйн нэгжүүд жилдээ 1-2 удаа зохиогддог үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-д борлуулдаг байсан бол одоо байнга тасралтгүйгээр худалдааны олон талт сувгуудаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх өндөр боломжтой боллоо.

Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Нью Силк Рөүд ХХК-ны хамт олонд дахин талархал илэрхийлье.

"Шинэ Торгоны зам" ХХК нь БНХАУ-ын Newsilkroad Co.Ltd /компанитай/ хамтран ажиллахаар боллоо.
28/01/2016

"Шинэ Торгоны зам" ХХК нь БНХАУ-ын Newsilkroad Co.Ltd /компанитай/ хамтран ажиллахаар боллоо.

27/01/2016

"Шинэ Торгоны зам" ХХК нь БНХАУ-ын Newsilkroad Co.Ltd /компанитай/ хамтран ажиллах гэрэнд гарын үсэг зурав. Ингэснээр БНХАУ-ын Newsilkroad Co.Ltd /компанийн/ цахим худалдааны платформоор дамжуулан хил дамнасан цахим худалдааг эхлүүлж байна.Ийнхүү Монголын бараа бүтээгдэхүүн БНХАУ-д борлуулагдаж эхэллээ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when New Silk Road Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share