Монголын төмөр зам ТӨХК

Монголын төмөр зам ТӨХК Монголын төмөр зам ТӨХК

Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилготой

10/08/2026
📌Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.08.09) Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 ...
10/08/2026

📌Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.08.09) Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км хэсгийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, төмөр замын доод болон дээд бүтцийн үндсэн ажил дууссаны дараах эцсийн шатны ажлуудад хяналт тавьж, төслийн талбайд ажиллалаа.

📌Төслийн эхний 87 км зам нь Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун тийш чиглэж буй маршрут юм. Энэ хэсгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан бөгөөд одоо төмөр замын чанар, нягтрал, ашиглалтад бэлтгэхтэй холбоотой сүүлийн шатны ажлууд ид үргэлжилж байна.

📌Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын хайрга чигжих, замын нягтрал болон зарим хэсгийн дээд бүтцийн суурийн ажлын гүйцэтгэлтэй нарийвчлан танилцаж, ажлын чанар, технологийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж ажиллалаа.

✍️АЖЛАА ДУУСГАСАН ИХЭНХ КОМПАНИУД ДАРААГИЙН ХЭСЭГТ ШИЛЖИЖ БАЙНА

📌Бүтээн байгуулалтад оролцсон дийлэнх компаниуд үндсэн ажлаа дуусгаж, гүйцэтгэлээ хүлээлгэн өгсний дараа холбогдох санхүүжилтээ авч, төслийн дараагийн хэсгийн ажилд шилжин ажиллахаар техник, хүн хүчээ шилжүүлж эхэлсэн байна.

📌Ингэснээр төслийн эхний 87 км хэсгийн үндсэн бүтээн байгуулалтаас дараагийн шатны ажлууд руу шилжих үйл явц үргэлжилж байгаа бөгөөд Шувуун фабрик, Эмээлт чиглэлийн үлдэж буй ажлуудыг чанар, стандартын шаардлагын дагуу дуусгаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.

✍️АЖЛЫН ЯВЦ УДААШРАЛТАЙ УУЛЫН АМНЫ ЗАРИМ ХЭСЭГТ НЭМЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ, АЖЛЫГ ШУУРХАЙ ДУУСГАЖЭЭ

📌Мөн төслийн ажлыг эрчимжүүлэх үүднээс зарим газарзүйн онцлог байдлын хувьд, инженерийн хүнд шийдэлтэй, ажил нь удаашралтай байсан уулын амны нарийн хэсэгт шуурхай зохион байгуулалт хийж, ажлаа цаг хугацаандаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн ‘Жинжи майнинг’ компанийн тэрэг техник, хүн хүчийг нэмэлтээр дайчлан ажиллуулж, ердөө хоёр хоногийн дотор тухайн хэсгийн ухмалын ажлыг бүрэн дуусгаж, дээд бүтцийн компаниуд ажлаа үргэлжлүүлээд явах нөхцөл боломжийг бүрдүүлжээ.

📌Төслийн зохион байгуулалтыг ийнхүү сайжруулж, уртасгасан цагийн хуваарьтай, зарим хэсэгт 24 цагаар хоёр ээлжээр ажилласнаар Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км-ийн ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэх сүүлийн шатны ажлууд дээр төвлөрч байна.

10/08/2026

Төмөр замын инженер П.Энхбаатар:

Төмөр замын дэд бүтцийн ажлыг стандартын дагуу, төлөвлөгөөт хугацаандаа хариуцлагатай хийж гүйцэтгэлээ.

10/08/2026

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн эхний 87 километрийн үндсэн бүтээн байгуулалт дуусаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэх сүүлийн шатны ажлууд үргэлжилж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛААМонгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Монголын т...
07/08/2026

ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Монголын төмөр зам” ТӨХК үүсгэн байгуулагдсаны 18 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярыг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий ажилтнуудад Гүйцэтгэх захирал О.Батчулуун шагнал гардууллаа.

🎖 Хүндэт төмөр замчин цол тэмдгээр:

Шилжүүлэн ачих терминалын дарга Б.Сайнбаяр

Ээлжийн жижүүр машинч Н.Түвшинтөр

Хүнд машин механизмын оператор Б.Эрдэнэбилэг

Галт тэрэгний диспетчер Х.Аварга

Машин механизмын механик инженер Х.Мөнхбат

Тооцооны оператор Б.Энхчимэг

Замчин Б.Шинэбат

Шугамын механикч У.Батсайхан

Шугамын механикч Б.Ууганбаяр

Ахлах вагон үзэгч Э.Амарбаяр

Галт тэрэгний ахлах диспетчер Д.Бат-Энэрэл

Төмөр замын тусгай зориулалтын техникийн машинч О.Батбаяр

Замын бригадын дарга Э.Эрдэнэбаяр

Замчин Х.Отгончимэг

🎖 "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" тэмдгээр:

Хүний нөөцийн мэргэжилтэн Л.Энхтуяа

🎖 Зам, тээврийн яамны "Хүндэт жуух" бичгээр:

Реостат тохируулгын инженер-Засвар хариуцсан Б.Бат-Эрдэнэ

Зүтгүүрийн бүртгэл тооцооны инженер Э.Эрдэнэтуяа

Эдийн засагч Х.Нямсүрэн

Чингэлэг ачигчийн оператор Э.Энхтүвшин

Галт тэрэгний найруулагч О.Мөнхбаяр

Хууль, эрх зүйн мэргэжилтэн Я.Ундармаа

Төлөвлөлтийн инженер Л.Оюун-Эрдэнэ

Ачаа тээвэр, логистикийн ахлах инженер Т.Хүрэлбаатар

Шугамын механик М.Мөнгөншагай

Техник үйлчилгээний вагон үзэгч, засварчин С.Гэрэлт-Од

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Г.Мөнхбаяр нар тус тус шагнагдлаа.

👏🎉 Та бүхэндээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

🚂✨ “Монголын төмөр зам” ТӨХК өөрийн эзэмшлийн суурь бүтцээр 2026 оны эхний долоон сарын хугацаанд 9 сая тонн ачаа тээвэр...
07/08/2026

🚂✨ “Монголын төмөр зам” ТӨХК өөрийн эзэмшлийн суурь бүтцээр 2026 оны эхний долоон сарын хугацаанд 9 сая тонн ачаа тээвэрлэсэн амжилтаар Төмөр замчдын мэргэжлийн баяраа угтаж байна.

🎉👏 Төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж буй “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

🇲🇳 Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Монголын төмөр зам” ТӨХК үүсэн байгуулагдсаны 18 жилий...
07/08/2026

🇲🇳 Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Монголын төмөр зам” ТӨХК үүсэн байгуулагдсаны 18 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын мэнд дэвшүүлье.

06/08/2026

Төмөр замын төслийн бүтээн байгуулалт эрчимжиж байна

05/08/2026

📌 Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа.

📌 Иймд "Монголын төмөр зам" ТӨХК нь спорт, урлаг, соёл, олон нийтийн арга хэмжээ, тэмдэглэлт баяр мөн Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдахаас бусад бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхгүй болсныг мэдэгдье.

📌 Мөн Засгийн газраас зөвшөөрснөөс бусад тохиолдолд гадаад томилолтоор ажиллахгүй болно.

https://www.facebook.com/share/v/19R7ZVTuBC/?mibextid=wwXIfr

Address

Ulaanbaatar

Telephone

+97670006464

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын төмөр зам ТӨХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын төмөр зам ТӨХК:

Shortcuts

Share