15/06/2026
“Чингүн хурд транс" ХХК-ийн захирал Ч.Доржсүрэн: Манай улс өндөр хөгжсөн, үйлдвэрлэгч орон болох БНСУ-тай автобусны насжилтын хугацаагаа ижил 12 жилээр тогтоосон нь амьдралд нийцэхгүй байна.
Хот хооронд зорчигч тээвэр эрхлэгчид үе үеийн Зам тээврийн яамны сайд нарт 2021 оноос хойш нийтдээ дөрвөн удаа стандартаа эргэж харах, автобусны ашиглалтын хугацааг сунгах асуудлаар тээвэрчдийн гарын үсэг бүхий Албан бичиг хүргүүлж исрэн ч ердөө нэг жилээр сунгах буюу түдгэлзүүлэх шийдвэрийг хүлээн авсаар иржээ.
Өнгөрөгч тавдугаар сард Авто тээврийн үндэсний төвөөс зорчигч тээвэр эрхлэгч иргэн, ААН-үүдтэй уулзан сорилт, бэрхшээлийн талаар ярилцсан ч төрийн шийдвэр гаргах түвшинд ахиц гарахгүй байгаа юм. Иймд тээвэр эрхлэгчид УИХ, ЗГ, салбар яамны хэмжээнд асуудлаа ойлгуулах шаардлага үүсээд байна.
"Усгал" редакц та бүхэнд хот хоорондын автобусны насжилтын асуудлыг хөндөн, бодит нөхцөл байдлыг хүргэж байгаа билээ.