Буян Өлзий Хур Транс ХХК

Буян Өлзий Хур Транс ХХК Улс хоорондын байнгын ачаа тээврийн компани

"Буян өлзий хур транс” ХХК нь 2010 оноос хойш HOWO T7H, HOWO V7X, NORTH BENZ маркын өөрийн эзэмшлийн хүнд даацийн тээврийн хэрэгсэлүүдээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүсэд байрлах Гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Ганц модны боомтын гаалийн хяналтын талбай хүртэлх богинын тээврийн чиглэлд Улс хоорондын байнгын ачаа /нүүрс/ тээвэрлэлтийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

“Буян Өлзий Хур Транс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлж, байгууллагын Эцэг эхий...
03/06/2026

“Буян Өлзий Хур Транс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлж, байгууллагын Эцэг эхийн зөвлөлийг идэвхтэй ажиллуулдаг билээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жаргалтай үрс – Бидний гэрэлт ирээдүй” уриан дор 2026 оны Хүүхдийн баярын арга хэмжээг Чингис хааны музейд амжилттай зохион байгуулж, бяцхан үрсээ баярлууллаа. 👍✌️😊

Арга хэмжээний хүрээнд “Миний аав, ээж – Миний бахархал” сэдэвт уралдааныг 3 насны ангиллаар зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. 🥰🤩🎉

🌄 1. 4–7 нас | Гар зураг төрөл
🥇 ХДТХ-ийн жолооч Б.Амартүвшингийн Дөлгөөнтамир
🥈 ХДТХ-ийн жолооч Б.Батболдын Азжаргал
🥉 ХДТХ-ийн жолооч П.Хашбаатарын Цолмонбаатар

🪄 2. 8–12 нас | Шүлэг, богино өгүүллэг төрөл
🥇 Тогооч А.Мөнхбатын Тэмүүлэн
🥈 ЭМААБО-ны менежер Л.Мягмарсүрэнгийн Тодбилэг
🥉 Баттулгын Батцогт

✏️✒️ 3. 13–16 нас | Эсээ төрөл
🥇 ХДТХ-ийн жолооч Б.Амартүвшингийн Маргад
🥈 ХН-ийн менежер Б.Нармандахын Бат-Учрал
🥉 ТА инженер Г.Азбаярын Чингүүн

Мөн ажилтан, эцэг эхчүүдэд зориулсан “Таны хүү, охин залхуу биш” сэдэвт боловсролын лекцийг “Таны хүү залхуу биш” номын орчуулагч, “Тоомжиргүйн соёл” ТББ-ын үүсгэн байгуулагч багш Д.Дэмбэрэлмаа урилгаар хүрэлцэн ирж, сонирхолтой илтгэл тавилаа. 😊

Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт ажилтнуудын гэр бүл, хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, инээд хөөр дүүрэн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүүхэд бүрийн мөрөөдөл гэрэлтэж, ирээдүй нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 😍🥰😘🤩

 #НҮҮРСТЭЭВЭР  #Жолооч  #АжилдАвна
21/05/2026

#НҮҮРСТЭЭВЭР #Жолооч #АжилдАвна

Өдрийн мэнд, МанайхаанБӨХТ ХХК-иас Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудынхаа бяцхан үрсийн дунд ...
20/05/2026

Өдрийн мэнд, Манайхаан
БӨХТ ХХК-иас Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудынхаа бяцхан үрсийн дунд дараах уралдааныг зарлаж байна. ☝️😉🤗
Та бүхэн хүүхдүүдээ насны ангилалаар идэвхтэй хамруулахыг уриалж байна. 😊🫶🥰
Хүүхэд бүрийн инээмсэглэл аз жаргалыг түгээж, бидний ирээдүйг гэрэлтүүлж байдаг билээ. 👏😍🤩🎈🎉
Бүтээл хүлээн авах и-мэйл хаяг: [email protected]

18/03/2026

Эр зориг, эв нэгдлийн бэлгэдэл болсон "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан нийт сайхан эрчүүддээ баярын мэнд дэвшүүлье. 👏🙌🫶 Гэрээ түшсэн эзэд, Гэргийгээ гэрэлтүүлсэн түшиг, Үрээ хамгаалсан баатар билээ. 💪🤞

06/03/2026

Хорвоог гэрэлтүүлсэн эрхэм гоо бүгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе. 🥰😎

16/02/2026

🐎 XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилдээ
Айл өрх бүрийн санасан бүхэн нь сэтгэлчлэн биелж,
Энх тунх, элбэг хангалуун, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна.
✨ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

🎉 “БУЯН ӨЛЗИЙ ХУР ТРАНС” ХХКОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА 🎉“Буян Өлзий Хур Транс” ХХК н...
15/12/2025

🎉 “БУЯН ӨЛЗИЙ ХУР ТРАНС” ХХК
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА 🎉
“Буян Өлзий Хур Транс” ХХК нь
✅ ISO 9001:2015 – Чанарын менежментийн тогтолцоо
✅ ISO 14001:2015 – Байгаль орчны менежментийн тогтолцоо
✅ ISO 45001:2018 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
буюу Нэгдсэн менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж,
📅 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулалтын гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
🎖 Баталгаажуулалтын ёслолд
АТҮТ ТӨҮГ-ын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга А.Батчулуун,
“Эконэйшнл” ХХК-ийн захирал, Тэргүүлэх аудитор, Ph.D Т.Индра,
Монгол Тээвэр Нэгдлийн ТУЗ-ын дарга С.Ганболд,
Монгол Тээвэр Нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга болон тээврийн компаниудын удирдлагууд оролцлоо.
🤝 Уг стандартыг нэвтрүүлэхэд Европын Сэргээн босголт, Хөгжлийн Банк санхүүгийн дэмжлэг үзүүлж,
“Эконэйшнл” зөвлөх компани нэвтрүүлэлтийн зөвлөхөөр хамтран ажилласан бөгөөд
🌍 150 жилийн түүхтэй Германы “TÜV Nord” байгууллага олон улсын баталгаажуулалтыг хийсэн юм.
⭐ Онцлох бахархал
“Буян Өлзий Хур Транс” ХХК нь эдгээр тогтвортой хөгжлийн тулгуур стандартуудыг нэвтрүүлсэн
🚛 Монгол Улсын авто тээврийн салбарын анхны компани боллоо.
📈 Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр
Үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, сайжруулалт тасралтгүй хангагдана
Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц үйлчилгээ үзүүлнэ
Эрдэс баялгийн тээвэрлэлтийн чанар, аюулгүй байдал сайжирна
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурна
🚀 Автотээврийн салбарт хувийн хэвшил олон улсын стандартуудыг нэвтрүүлж эхэлсэн нь
Монгол Улсын авто тээвэр, тэр дундаа эрдэс баялгийн тээврийн салбарын хөгжлийг ахиулж,
ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох жишиг болж байгаагаараа онцлог юм. Econational LLC EBRD in Mongolia Hr Bukhtrans Автотээврийн Үндэсний Төв
, , , , #НэгдсэнМенежмент, #ОлонУлсынСтандарт, #ТогтвортойХөгжил, #Автотээвэр, #ЭрдэсБаялгийнТээвэр, #ЧанарАюулгүйБайдал, , , ,

20/11/2025

📝 "Буян Өлзий Хур Транс" ХХК-иас 2025 оны гадаад аяллаа амжилттай зохион байгууллаа:😎
2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Бээжин хотыг чиглэсэн аялал эхэлж, нийт 5 өдөр 4 шөнийн хугацаанд хамт олны хүрээнд олон сайхан дурсамжийг бүтээж, байгууллагын зүгээс олгосон шагналт аяллын эрхээ сэтгэл хангалуун, аз жаргалтайгаар эдэллээ. Аялал 2025 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө Бээжин-Улаанбаатар чиглэлд буцсанаар амжилттай өндөрлөв. 🤗🫶😉
Энэхүү аяллыг амжилттай зохион байгуулж, хамт олны уур амьсгалыг эерэгээр бүрдүүлж, ажиллах урам зориг, эрч хүчийг нэмэгдүүлсэн Байгууллагын удирдлагууддаа аяллын багийн нийт бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.🥰

Бид байгууллагыхаа түүхийн хуудаснаа Баг хамт олноороо хичээж, хамтдаа зүтгэсний үр шимийг хүртсэн баярт мөчийг амжилтта...
04/11/2025

Бид байгууллагыхаа түүхийн хуудаснаа Баг хамт олноороо хичээж, хамтдаа зүтгэсний үр шимийг хүртсэн баярт мөчийг амжилттай буулган үлдээлээ. 👏👏👏 Удирдлагын баг, ISO төслийн баг, байгууллагын нийт ажилтнууддаа баярлалаа. Биднийг дэмжин хамтран ажилласан EBRD in Mongolia, Econational LLC баярлаж талархсанаа илэрхийлье🫶💪 🎇

Монгол улсын авто тээврийн салбарын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэлээрээ хам...
23/07/2025

Монгол улсын авто тээврийн салбарын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэлээрээ хамт олноо манлайлан ажиллаж, салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулан ажилласан:
*Тээвэр зохицуулалтын менежер: А.Алтангэрэл
*Үйлчилгээний жолооч: Б.Ойдовдорж нар
Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа. 🎉🎆🎇
"Буян Өлзий Хур Транс" ХХК-ийн нийт хамт олныхоо өмнөөс төрийн дээд шагнал хүртсэн ажилтнууддаа халуун баяр хүргэн цаашдын ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. ☺️

Бид Монгол улсын эрдэс баялгийн тээврийг үр ашигтай шийдэл, найдвартай үйлчилгээгээр тэргүүлнэ.

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хаан банк цамхаг, 2301 тоот
Ulaanbaatar
17000

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+97677112459

Alerts

Be the first to know and let us send you an email when Буян Өлзий Хур Транс ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Буян Өлзий Хур Транс ХХК:

Share