26/10/2025
🌎 Аяллын хоёр дахь жилийн дүгнэлт
Эцэст нь — Өмнөд Америк дахь аялал минь дууслаа.
Удаан хүлээлгэсэн бол уучлаарай.
Сүүлийн хоёр сар би Боливийн Копакабана, Ла-Пас, Кочабамба, Санта-Круз хотуудаар аялж, улмаар Аргентинд буцаж ирснээр Өмнөд Америк дахь аяллын энэ бүлэг төгсөж байна.
Төсөөлж байснаас ч илүү адал явдалтай, урт холын замыг туулжээ.
2023 оны 8-р сарын 20-нд гэрээсээ зориглон гарснаас хойш
Дундад Азийн 🇨🇳🇰🇿🇰🇬🇺🇿🇹🇯🇦🇫
Өмнөд Азийн 🇵🇰
Ойрх Дорнодын 🇮🇷🇦🇪🇴🇲
Африкийн 🇰🇪🇹🇿🇿🇲🇧🇼
улсуудыг дамжин, нийт 17,000 км замыг унадаг дугуйгаар туулсан байна.
Унадаг дугуй бол миний хувьд төгс тээврийн хэрэгсэл.
Дугуйгаар аялахад бие махбод, сэтгэл санаа үргэлж сэргэлэн, өөдрөг байдаг.
Тиймээс цааш үргэлжлүүлэн аялах итгэл улам батжсан юм.
Үргэлжлүүлэн би Өмнөд Америк тивийн Аргентин улсад ирээд 🇦🇷
мотоциклоор аялах шийдвэр гаргасан.
Хамгийн хүнд, тэвчээр шалгасан өдрүүдийн дараа
Аргентиний Буэнос-Айрес хотоос салхи сөрөн аяллаа эхлүүлсэн юм.
Урт хугацаанд хүлээсний эцэст Аргентиний үзэсгэлэнт
Ушуаяа, Патагония, Барилоче, Мендоза, Салта, Хухуй зэрэг газраар аялж, тус улсыг бараг бүхэлд нь — 12000 км орчим — тойрон тууллаа.
Үүнээс цааш үүргэвчтэйгээр Чили 🇨🇱, Перу 🇵🇪, Болив 🇧🇴 улсуудаар 5000 км орчим аялснаар,
нийтдээ 18 улс, ойролцоогоор 40,000 км замыг туулсан байна.
Гэвч аялал хараахан дуусаагүй байна.
Би яг одоо Туркийн Истанбул хотод байгаа бөгөөд
энд ажиллаж, амьдарч буй сайхан сэтгэлт ах, эгч нарынхаа дэмжлэгээр
Оросын Сочи 🇷🇺хот хүртэл ниснэ.
Тэндээсээ дараах маршрутаар дугуйгаар үргэлжлүүлэн аялна:
Краснодар → Волгоград → Самара → Уфа → Челябинск → Омск → Новосибирск → Красноярск → Иркутск → Улан-Үдэ → Кяхта (Монголын хил)
Ойролцоогоор 6000 гаруй км зам туулна.
Мэдээж өвлийн улиралд зам туулахад олон бэрхшээл тулгарах ч
энэ бүхэн миний дараагийн томоохон сорилт байх болно.
⸻
📍 Турк, Истанбул
🗓 2025.10.24