23/12/2025
2025 он Тээвэрчдийн хувьд нэлээн тэвчээр хатуужил шаардсан жил болон өнгөрч байна. Харилцагчид, Үйлчлүүлэгчид маань эдийн засгийн хүндрэлд илт мэдэгдэхүйц өртөж, хаа хаанаа бүсээ чангалан оноо үдэх гэж байна. Шинэ 2026 он бид бүхэнд арай таатай, арай зөөлөн байгаасай гэж хүсье 🎄🎄🎄
‼️ БНХАУ-аар дамжин өнгөрөх бүх ачаа тээвэрт ХАМААРАЛТАЙ АНХААРУУЛГА
👉 TIANJIN, QINHUANGDAO төмөр замын Гаалийн дамжин өнгөрөх мэдүүлгийн шаардлага
- ачаа барааны дагалдах бичиг (CI, PL) ачсан бараатай 100% таарч, үнэн зөвөөр мэдүүлсэн байх,
- рентген шалгалтаар бүх чингэлгийг оруулах бөгөөд багахан зөрүү гарах төдийд чингэлэг онгойлгож шалгах, зөрүүтэй тохиолдолд торгууль оногдуулахаас эхлэн, тээвэр эхэлсэн цэг рүү чингэлгийг буцаах / SHIP BACK хийх хүртэл арга хэмжээ авах
- энэ явцад гарсан бүх зардлыг (ажлын хөлс, ачаа барааны гэмтэл хохирол, тоо ширхэг дутах эрсдэл, ахин тээвэрлэлтийн зардлууд болон бусад бүх нэмэлт төлбөр, зардал) Хятадын боомт, Хятадын гааль төдийгүй, тээвэр зуучлагч компани, тээвэрлэгч компани хариуцахгүй, зөвхөн эцсийн Үйлчлүүлэгч хариуцлагаа 100% хүлээнэ.
👉 ERLIAN боомтоор дамжин орж ирдэг TRUCK ачааны машины тээврийн шалгалт сулрахгүй, улам чангарч байна. Зөвхөн ачааны жин төдийгүй
- ачаа барааны дагалдах бичиг (CI, PL) ачсан бараатай 100% таарч, үнэн зөвөөр мэдүүлсэн байх,
- рентген шалгалтаар бүх чингэлгийг оруулах бөгөөд багахан зөрүү гарах төдийд чингэлэг онгойлгож шалгах, зөрүүтэй тохиолдолд торгууль оногдуулахаас эхлэн тээвэр эхэлсэн цэг рүү чингэлгийг буцаах /SHIP BACK хийх хүртэл арга хэмжээ авах
- энэ явцад гарсан бүх зардлыг (ажлын хөлс, ачаа барааны гэмтэл хохирол, тоо ширхэг дутах эрсдэл, ахин тээвэрлэлтийн зардлууд болон бусад бүх нэмэлт төлбөр, зардал) Хятадын боомт, Хятадын гааль төдийгүй, тээвэр зуучлагч компани, тээвэрлэгч компани хариуцахгүй, зөвхөн эцсийн Үйлчлүүлэгч хариуцлагаа 100% хүлээнэ.
ITEM description буюу ачаа барааны нэршлийн ерөнхий утгыг задлан бодитоор яг зөв мэдүүлсэн эсэхийг RAIL, TRUCK горимын аль ч чингэлэг дээр хатуу шалгаж эхэлж байгааг МЭДЭГДЬЕ
Representative office in Mongolia