Богдхан уул Bogdkhan mountain

Богдхан уул Bogdkhan mountain Байгалийн аялал жуулчлал, адал явдалт аялал, тусгай сонирхлын аялал

АМЬДРАЛ БОЛ АЯЛАЛ.
ЗОРИХ ГАЗАР ИХ
ЗӨРӨГ ЗАМ ОЛОН
ӨНДӨР УУЛ ДАВНА
ӨРГӨН ГОЛ ГАТЛАНА
УУЛСЫН ОРГИЛ ӨНДӨР, НАМ
УСНЫ ДАВАЛГАА ИХ, БАГА
ЗАМ НЭЛЭЭД БАРТААТАЙ
ЗАХЫН СААД МУНДАХГҮЙ
ТЭР ИХ БАРТААГ ТУУЛАХ ТЭВЧЭЭР, ТҮШЭЭД ЯВАХ ХҮН, ТҮЛХЭЭД УРАГШЛАХ ХҮЧ ХЭРЭГТЭЙ

Богдхан ууланд алхах албан ёсны маршрут 3Манзушир-Цэцээ гүн6.5 кмОчих зам, дэд бүтэц сайн хөгжсөн. Аялалын замд Манзушир...
27/04/2026

Богдхан ууланд алхах албан ёсны маршрут 3
Манзушир-Цэцээ гүн
6.5 км
Очих зам, дэд бүтэц сайн хөгжсөн.
Аялалын замд Манзуширын хийдийн түүхийн дурсгал, музей, амьтан, ургамал, Манзуширын гол зэрэг байгалийн сайхныг мэдэрч, түүхийн дурсгалт, төрийн тахилгат Цэцээ гүний ноён оргил хүрнэ.
Замын нөхцөл-Зарим хэсэгт огцом өгсөнө.
Хад асгатай.

Богдхан ууланд алхах албан ёсны маршрут 2-Төрхурах-Цэцээ гүн 8.5 кмОчих зам, дэд бүтэц сайн хөгжсөн. Гадаад болон дотоод...
23/04/2026

Богдхан ууланд алхах албан ёсны маршрут 2-Төрхурах-Цэцээ гүн 8.5 км
Очих зам, дэд бүтэц сайн хөгжсөн. Гадаад болон дотоодын жуулчдын аялах дуртай маршрут юм.
Аялалын замд ойгоор алхаж амьтад, олон зүйлийн ургамал, Төрхурахын гол зэрэг байгалийн сайхныг мэдэрч, түүхийн дурсгалт, төрийн тахилгат Цэцээ гүний ноён оргил хүрнэ.
Замын нөхцөл- Налуу, бартаа багатай.
Та баталгаат зам маршрутыг сонгож өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалаарай!

Богдхан ууланд алхах албан ёсны гол маршрут:1. Зайсан-Дугуй цагаан Замын урт  4 кмДэд бүтэц сайн хөгжсөн. 300 орчим маши...
19/04/2026

Богдхан ууланд алхах албан ёсны гол маршрут:
1. Зайсан-Дугуй цагаан
Замын урт 4 км
Дэд бүтэц сайн хөгжсөн.
300 орчим машины автозогсоолтой. Кофе шоп, ариун цэврийн байгууламжтай.
Тус цогцолборын ашиглалт хамгаалалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг.
72 дугаарын автобус автозогсоол хүртэл явна. Аялалын замын хөрс ургамал талхлагдсан. Өвөл, хавартаа хальтиргаа гулгаа их тул алхагчид аюулгүй байдлаа сайн хангах шаардлагатай.
Ачаалал ихтэй.
Алхах замдаа байгалийн сайхныг мэдэрч, шувуудын жиргээг сонсож, амьтадтай таарна.
Замын нөхцөл-Аажим налуу, бартаа багатай.
Та баталгаат зам маршрутыг сонгож өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалаарай!

19/04/2026
22/03/2026

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Богдхан уул Bogdkhan mountain posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share