Буян Арвижих

Буян Арвижих Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Буян Арвижих, Travel and transport, Хамарын хийд Khamar monestry, Sain-Shand.

🌸 Хамарын хийд, Шамбалын орныг зорин ирж буй эрхэм аялагч та бүхнийг "BUYAN ARVIJIKH GER CAMP"-д урьж байна! 🌸​Энергийн ...
15/08/2026

🌸 Хамарын хийд, Шамбалын орныг зорин ирж буй эрхэм аялагч та бүхнийг "BUYAN ARVIJIKH GER CAMP"-д урьж байна! 🌸
​Энергийн төвөөр зочилж, сэтгэл бодол, бие сэтгэлээ сэргээгээд манай тав тухтай орчинд алжаалаа тайлан амраарай.
​✨ Манай үйлчилгээ:
​🍲 Амтат халуун хоол: Өдөр бүр шинэ, олон төрлийн амттай халуун хоол, зууш
​☕ Халуун сүүтэй цай, чацаргана: Замын алжаал тайлах халуун ундаа
​⛺ Тав тухтай гэрүүд: Цэвэрхэн, тохилог амралтын гэрүүд
​🚿 Иж бүрэн ариун цэврийн өрөө: Душ болон цэвэрхэн ариун цэврийн өрөөтэй
​🛍️ Бэлэг дурсгал, дэлгүүр: Аян замын хэрэгцээт зүйлс
​📍 Байршил: Дорноговь аймаг, Сайншандын төвөөс 40км Хамарын хийдэд энергийн төвийн ойролцоо
📞 Захиалга авах утас: 95040408, 95115142
📲 Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар авна уу!

📢 ДОРНОГОВЬ ХАМАРЫН ХИЙД – "БУЯН АРВИЖИХ" ГЭР КАМП АМРАГЧДАА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА 🎪✨​Эрчим хүчний төв, догшин хутагт ДАНЗАНР...
07/07/2026

📢 ДОРНОГОВЬ ХАМАРЫН ХИЙД – "БУЯН АРВИЖИХ" ГЭР КАМП АМРАГЧДАА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА 🎪✨

​Эрчим хүчний төв, догшин хутагт ДАНЗАНРАВЖАА-гийн нутаг Хамарын хийдийг зорин ирж буй аялагч, мөргөлч та бүхнийг ая тухтай, тохилог орчинд амран саатахыг урьж байна. 🌅🧘‍♂️

​🌟 Манай давуу талууд болон үйлчилгээ:
​🛖 Тохилог гэрүүд: Уламжлалт хэв маягийг шингээсэн, цэвэрхэн, тухтай орчинтой гэрүүд (Гэртээ пийшин, ор, ширээ сандалтай).
​🍛 Цайны газар / Ресторан: Амт чанартай халуун хоол, цайгаар үйлчлэх тохилог цайны газартай.
​🚽 Орчин үеийн ариун цэврийн байгууламж: Шаардлага хангасан цэвэрхэн дотор боловсон бие засах газар болон угаалтуур, тольтой.
​🏜️ Үзэгдэх орчин: Хамарын хийдийн үзэсгэлэнт байгалийг тольдон харах сайхан байршилтай.
​📞 Захиалга өгөх, холбоо барих утас:
95040408, 95115142
​Та бүхэн урьдчилан холбогдож захиалгаа баталгаажуулаарай. Танд болон таны гэр бүлд эрч хүч бэлэглэх сайхан аялахыг хүсэн ерөөе!
Mongolia Travel Community Монгол орноороо аялацгаая

Сакура цэцэг гоё гарч байна
30/04/2026

Сакура цэцэг гоё гарч байна

СОНОРДУУЛГА!!!! ЛУСЫН ТАМГА АРИЛГАХ ЗАН ҮЙЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА.      Лусын тамга арилгах зан үйлийн тухай товч: Сав ертөнц ...
16/04/2026

СОНОРДУУЛГА!!!!
ЛУСЫН ТАМГА АРИЛГАХ ЗАН ҮЙЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА.
Лусын тамга арилгах зан үйлийн тухай товч: Сав ертөнц шим ертөнц хоёр хоорондоо шүтэн барилдлагатай оршдог билээ. Сав ертөнц гэдэг нь биднийг хүрээлэн буй байгаль дэлхий уул ус газар шороо бөгөөд шим ертөнц гэдэг нь түүнийг шүтэн оршигч амьд амьтан хүн төрөлхтөн юм. Эрт дээр үеэс Монголчууд сав ертөнц болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж түүнтэй зохистой харьцаж ирсэн уламжлалтай. Гол усыг бохирдуулах, хад чулууг хөдөлгөх, мод ургамлыг гэмтээх, газар шороог малтах тэр ч бүү хэл муу үгээр муушаахыг ч цээрлэдэг байжээ. Гэтэл сүүлийн 100 жилд дэлхий нийтэд шинжлэх ухаан техник технологи хөгжин үйлдвэрлэл хотжилт бий болж өргөжихийн хирээр хүн төрлөхтөн байгаль дэлхийтэйгээ буруу харьцан өгүүлж баршгүй их хор хохиролыг учруулсаар байна. Газар лус амьд буй бүхний шүтэн барилдлага зүй зохисгүй харилцаанаас улбаалаад газар лус савдагууд эргээд хүн төрөлхтөнд хорлол хөнөөл учруулан газар хөдлөлт, гал усны аюул сүүлийн жилүүдэд ихсэж ус гол мөрөн ширгэж, сүүлийн 5 жилийн хугацаанд зөвхөн УЛААНБААТАР хотын хэмжээнд газар хөдлөлт жилд 200-1800 удаа болтолоо өссөн зэргээс үзвэл түгшүүрийн харанга өдөр болгон бидний дэргэд ойртож дэлдэж буйг харж болох юм. Магадгүй та өөрийгөө би ямарч буруугүй хэмээн бодож магад. Яагаад гэвэл би газар ухаагүй, мод таслаагүй, ус бохирдуулаагүй, амьтан алаагүй хэмээх боловч байгаль дэлхий лус савдагийг тамлан сүйтгэж хорлон хөнөөж авсан эд материалыг машин, гар утас, түлээ нүүрс, гоёл чимэглэл, орон сууц, хувцас хунар, хоол унд болгон ашиглаж байгаа учраас газар лусаас хамааралгүй газар лусаас аваагүй, газар лусад өргүй хэн ч үгүй билээ. Тийм ч учраас газар лусын хорлолыг бид түгээмэл адилхан амсдаг. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хүнс, амьдарч буй орчин бүгд хортой аюултай болсоор байна. Үүгээрээ дамжуулаад хүн бүхэн өвчин эмгэг, үхэл зовлон, гай цээр зэрэгт нэрвэгдэж дэлхий ертөнц сүйрлийн ирмэгт тулаад буйг бүгд мэдэх болж, гарц авралыг хайсаар байгаа. Ийм аюулд өртсөн хүмүүсийг бидний өвөг дээдсүүд лусад тамгалагдсан хэмээдэг байж. Хэрвээ лусад тамгалуулсан бол гай зовлон өвчин үхэл, бүтэлгүйтэл доройтолд үргэлж нэрвэгдэх бөгөөд насан өөд болсон ч тэр тамга нь арилалгүй олон төрлийг даган ямар нэгэн байдлаар муу нөлөөлөл үзүүлсээр байдаг хэмээн дээдийн номонд өгүүлсэн нь олонтаа. Ингэхээр газар лусын хорлол гэдэг бидний төсөөлж байснаас ч үлэмж их юм.
Лусыг баясгах хийгээд хорлолоос гэтэлгэх олон ном судруудыг эртний мэргэд гэгээнтнүүд зохиож зан үйлийг үйлдсээр ирсэн ч Лусын тамга эвдэх ном нь нэн ховор юм. Энэхүү ном нь Жаран жарныг дамжин Догшин Ноён хутагтын эрдэнэсийн гуу сан болсон олон авдартай номонд байсныг өдгөө ил гарган тавих гэж байна. Энэ нууц тарнийн бүтээл үйл нь газар лусын хорлол гэмд өртсөн хамаг олонд их тустай байх нь дамжиггүй юм.
2026.04.19 / Бүтэнсайн өдөр 10цагт
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
ХАМАРЫН ХИЙДЭД НОМ ХУРНА.
Бэлдэх зүйлс;
Цэвэр ус 2 ш /хэмжээ хамаарахгүй/
Нэг удаагийн аяга 1ш
Малчин хүмүүс

1метрийн урттай залхуу бууз. Шинэ цэсэнд нэмэгдлээ. Утас: 96569060🍱 Сайншанд  өдөр бүр халуун хоолоор хүргэлтээр гарч ба...
28/11/2025

1метрийн урттай залхуу бууз. Шинэ цэсэнд нэмэгдлээ. Утас: 96569060

🍱 Сайншанд өдөр бүр халуун хоолоор хүргэлтээр гарч байна.
Тахиан махан цуглуулга — 80,000₮
Монгол хоолны цуглуулга — 80,000₮
Махан цуглуулга (3–4 хүн) — 80,000₮
Махан цуглуулга (4–5 хүн) — 90,000₮
Жимбий (2–3 хүн) — 60,000₮
Хавиргатай цуйван (4-5 хүн) -70,000₮
Цуйван (4-5 хүн) -60,000₮
Залхуу бууз (1метрийн урттай) - 35,000₮
Чихэрлэг тахиа - 20,000₮
Өндөгтэй хуурга — 15,000₮
Үхрийн шарсан хавирга - 30,000₮
Цуйван - 15000₮
Наадмын хуушуур — 2,500₮
Борцтой хуушуур — 3,500₮
Бууз (1 ширхэг) — 2,000₮
Банштай цай — 12,000₮
Жигнэсэн гурилтай шөл — 15,000₮
Бантан — 10,000₮
Өндөгтэй салат- 6000₮
Нийлэл салат - 5000₮

08/10/2025

Дашням Балжинням давхацсан билэгт өдрийн мэнд хүргэе. 🪷

Хишиг буян арвижиж

Үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай🇲🇳🇲🇳🇲🇳

bathroom
27/06/2025

bathroom

👋😇Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсанХАМАРЫН хийд рүү явахаасаа өмнө мэдээд аваарай. 🕉️🪷Энергийн төв...
03/06/2025

👋😇Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан
ХАМАРЫН хийд рүү явахаасаа өмнө мэдээд аваарай.

🕉️🪷Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг.
Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьжээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар буюу Сучандра хэмээх бөгөөд Сучандра нь МЭ Х зууны үед Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж үздэг. Эдүгээ Хамарын хийд нь Шамбалын орны эзэн болон Дүйнхорын 35 хаадад зориулан жил бүр тахилга үйлдэж ном уншдаг.

🧿🪬Бурханы мэлмий:
Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг.
Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг.

☸️Хилэнцийг арилгах АЛТАН ХААЛГААР ОРООД... Мэлмийнээс холгүй “бирдийн ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг намчинчлах ёстой. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг.

🎵🎶Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнө зүгт байх
“Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулна.
Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд мөргөлчид завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг.
Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

🌸🌸Сакура цэцгийн хөндий:
Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ.

🤰Эхийн умай: Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна.

⛰️Хүслийн хар уул:
Хийдээс баруун хойно 20км гаруй зайд Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.

👉Аялагч та эдгээр нь зүйлсийг авч явбал зохино. Үүнд:
- Сүү
Шамбалын оронд орохын өмнө заавал Мөөм Овоо орно. Энэхүү овоонд зөвхөн Эмэгтэйчүүд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн гуйж сэтгэлийн өргөл болгон бэлгэдэж СҮҮ өргөдөг.
-Архи
Хүслийн уул буюу “Хан Баянзүрх Хайрхан”-д хүслээ шивнэн гуйхдаа эрчүүд малгай өмсөн сэржимлэн өргөдөг.
- Хүүхдийн овооны өргөл
Хүслийн ууланд гарахад наана нь Хүүхдийн овоо гэж байдаг. Энэ овоонд Хүүхэдгүй хүмүүс хүүхэд гуйж, сэтгэлээсээ идээ будаа юу ч байж болохоор өргөлөг өргөдөг.
- ХАЛТАР АРВАЙ БУУДАЙ
- Бал цаас
Хүслийн уулан дээр чин сэтгэлээсээ хүслээ бичиж шатаадаг. Хүслээ бичихдээ цаг хугацаатай, овог нэр, жил болон бусад зүйлсээ дэлгэрэнгүй тодорхой бичих хэрэгтэй.
- Цэвэр ус
Цэвэр усаа энергийн тахилын найман хундаганд дусааж усаа энергижүүлж авна.
Энэхүү энерги шингэсэн усаа Энерги авч чадаагүй ирж амжаагүй хүмүүстэй амсуулж энерги хуваалцдаг.
- Арц, хүж, шүдэнз
Арц, хүжийг хамарын хийд, 108 агуй болон уул овоо гээд хүссэн газартаа уугуулж аривлаж болдог.

Address

Хамарын хийд Khamar Monestry
Sain-Shand
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Буян Арвижих posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share