Агтана Хүрээт Хүлэгч Эрсийн Наадам

Агтана Хүрээт Хүлэгч Эрсийн Наадам Монгол туургатны адуун соёлын их наадам
(1)

Permanently closed.
25/04/2026
 #ОнцлохМэдээДАРЬГАНГЫН ЖАНРАЙ ДАРХАНЫ ЗЭЭ ОХИН 88 НАСТАЙ ЖИГЖИДМАА ГУАЙ АХАН ДҮҮСЭЭ ХАЙЖ БАЙНАДарьганга нутгийн алдарт ...
23/04/2026

#ОнцлохМэдээ
ДАРЬГАНГЫН ЖАНРАЙ ДАРХАНЫ ЗЭЭ ОХИН 88 НАСТАЙ ЖИГЖИДМАА ГУАЙ АХАН ДҮҮСЭЭ ХАЙЖ БАЙНА

Дарьганга нутгийн алдарт Жанрай дарханы зээ охин, өдгөө 88 настай Жигжидмаа гуай Монгол Улсад байгаа ахан дүүсээ эрэн хайж байна.

Өдгөө Өвөр Монголын Авга хошуунд оршин сууж буй тэрээр туулай жилтэй бөгөөд олон жилийн турш тасарсан төрөл төрөгсдийнхөө сургийг гаргаж, эргэн уулзахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм.

✔️ Иргэдээс тусламж хүсэх нь:

Дарьганга нутгийн зон олон, Жанрайнхан гэх овгийн талаар болон энэ удам угсааны хүмүүсийн талаар бага ч болох нь ээ мэдээлэл, сураг сонссон хүн байвал доорх утсаар холбогдож тусална уу. Салж хагацсан төрөл садан, ахан дүүсийг холбож, уулзуулах нь монгол хүний ёсоор асар их буян болох билээ.

Холбоо барих утас: 88441965

Бэтгэртэлээ санахын зовлонг биеэр туулсан хүн л мэднэ. Хөгшин ээжийн маань ахан дүүстээ очих гэсэн сүүлчийн хүслийг биелүүлэхэд та бүхэн минь сэтгэл гарган туслаарай гэснийг манай Сэцэн суваг хүргэж байна.

Ямаанууд ноолуур үнэтэй болсоноос хойш хүн амьтангүй налаад байна шүү.
22/04/2026

Ямаанууд ноолуур үнэтэй болсоноос хойш хүн амьтангүй налаад байна шүү.

ХОМЫН ТАЛД ӨСӨЖ БУЙ ТАХИЙН СҮРГЭЭС ЭНЭ ХАВРЫН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭЗавхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд Тахий...
22/04/2026

ХОМЫН ТАЛД ӨСӨЖ БУЙ ТАХИЙН СҮРГЭЭС ЭНЭ ХАВРЫН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд Тахийн сүрэг өсөж үржиж буй билээ. Хомын Талын энэ оны анхны төл "Сарны гэрэл" азраганы сүрэг дэх Сайга гүүнээс бяцхан эр унага гарч хомын талын хамгийн том сүрэг болжээ.

БУЛГАН МАГНАЙ аймгийн бүсМонголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын Холбооны Булган аймгийн салбар холбооноос зохион байгу...
21/04/2026

БУЛГАН МАГНАЙ аймгийн бүс
Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын Холбооны Булган аймгийн салбар холбооноос зохион байгуулж аймгийн хаврын бүсийн уралдаан

2026 оны 05- сарын 10-нд Булган аймгийн төвд болно

Уралдаанд: Их нас, Соёолон, Хязаалан, Шүдлэн, Даага

Дүрэм: Үүлдэрлэг байдлаар бүртгэлжүүлж уралдана. 05-р сарын 08, 09-нд Чип суулгана.

Бүртгэл явагдаж байна. www.mongoladuu.mn

Мэдээлэл чатаар аваарай.

99559602, 99356858

20/04/2026

2025 оноос хойш төрсөн хүүхдүүд - Дипломгүй, оффисгүй, тэтгэвэргүй ертөнцөд амьдарна - "Gen Beta" үеийнхний ирээдүй

"Gen Beta" үеийнхэн биднийхээс тэс өөр, цоо шинэ ертөнцөд хөл тавина. Тэднийг уламжлалт диплом, оффис, тэтгэврийн тогтолцоо хүлээхгүй бөгөөд нейробиологчид энэхүү системийн шилжилтэд хүүхдүүдээ одооноос хэрхэн бэлтгэхийг анхааруулж байна.

1. Хиймэл оюун ухаан бол тэдний хувьд төрөлхийн "хэвийн" үзэгдэл. Z үеийнхэн интернэттэй, Альфа үеийнхэн таблеттай өссөн бол Gen Beta үеийнхэн боловсрол, анагаах ухаан, харилцаа холбоо гээд бүхий л салбарт AI хэдийнэ нэвтэрсэн ертөнцөд төрнө. Тэдний хувьд AI-тай харилцах нь бидний цахилгаан ашиглахтай л ижил энгийн зүйл байх бөгөөд тэд технологийг зүгээр "эзэмших" бус, түүгээр дамжуулан сэтгэх болно. Энэ нь боловсролын загвараас эхлээд мэргэжлийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилнө.

2. Диплом "мөхнө". McKinsey-ийн таамаглаж буйгаар 2035 он гэхэд өнөөгийн мэргэжлүүдийн тал хувь нь устах эсвэл танигдахын аргагүй өөрчлөгдөнө. Төгсөх үед нь хэдийнэ байхгүй болох мэргэжлээр 5 жил суралцахын хэрэг юу байна? Боловсрол модулийн системд шилжиж, ханан дээрх цаасаар бус бодит төсөл, портфолиогоор ур чадвараа батлах эрин ирж байна. Gen Beta үеийнхэн нэг газар 5 жил суух бус, тодорхой зорилтууддаа нийцүүлэн бага багаар, насан туршдаа тасралтгүй суралцах болно.

3. Оффис гэх формат бүрмөсөн устана. Зайнаас ажиллах нь дөнгөж эхлэл юм. Ирээдүйд ажлын байр нь тодорхой нэг барилга биш, хэрэгсэл болон харилцаа холбооны нэгдэл болно. Дэлхийн өнцөг булангаас цугласан төслийн багууд 3 сарын хугацаанд нэг даалгаварт төвлөрч ажиллаад л тардаг болно. Хөдөлмөрийн дэвтэргүй, тогтсон цагийн хуваарьгүй, даргагүй энэ систем бол одоогийнх шиг энгийн фриланс биш, харин яг одоо юу хийж чадаж байгаагаар чинь үнэлдэг "ур чадварын эдийн засаг" байх болно.

4. Тэтгэвэр бол XX зууны түүх болон үлдэнэ. Хүн 20-60 нас хүртлээ ажиллаж, 70 хүртлээ амьдардаг байсан үед тэтгэврийн систем зохиогдсон. Гэвч анагаах ухааны өнөөгийн хурдаар Gen Beta үеийнхэн дунджаар 90-100 наслах тул 65 нас хүртлээ ажиллаад, үлдсэн 35 жилд хуримтлалаараа амьдрах нь математикийн хувьд ч боломжгүй юм. Үүний оронд тэд амьдралынхаа туршид 3-5 өөр мэргэжил эзэмшиж, тэтгэвэрт гарах буюу зогсох биш, зүгээр л амьдралын горимоо солих хэмнэлээр амьдарна.

5. Шинэ эринд шаардагдах үнэ цэнтэй ур чадварууд өөрчлөгдөнө. Математик, унших чадвар алга болохгүй ч гол үзүүлэлт байхаа болино. MIT болон Стэнфордын мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, AI-ийн үүсгэсэн хуурамч мэдээллийг бодит баримтаас ялгах шүүмжлэлт сэтгэлгээ хамгийн чухал. Мөн машин хэзээ ч орлож чадахгүй хүнлэг шинж чанар болох сэтгэл хөдлөлийн оюун ухаан (EQ) нэн шаардлагатай. Үүний зэрэгцээ сандрахгүйгээр нөхцөл байдалд тааруулан чиглэлээ хурдан өөрчлөх дасан зохицох чадвар болон зүгээр л нэг "сайн ярих" бус, өөр соёл, нөхцөл байдалтай хүмүүстэй эвлэлдэн нэгдэж, хоршин ажиллах харилцааны чадвар тэдний амжилтын үндэс болно.

6. Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол хүүхдүүдээ өөрсдийн амьдарч байсан хуучин ертөнцөд бэлтгэж, "сайн сур, дипломтой бол, тогтвортой ажил ол" гэж захих явдал юм. Гэвч тэдний ертөнцөд "тогтвортой байдал" гэх ойлголт байхгүй! Тэдэнд уян хатан байдал, хурд, шинээр суралцах чадвар хамгаас чухал.

Тиймээс Gen Beta үеийнхэнд бэлэн хариулт биш зөв асуулт асуух чадварыг, бэлэн мэргэжил биш өөрийнхийгөө бүтээх чадварыг, маргаашдаа итгэх биш ӨӨРТӨӨ итгэх итгэлийг нь суулгацгаая! Энэхүү мэдээллийг бусадтайгаа хуваалцаж, ирээдүйн өөрчлөлтөд хамтдаа бэлдэцгээе.

20/04/2026

МОНГОЛ ХҮНИЙ ХАМГИЙН СОНИН СОДОН НЭРС
Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст байцаагч Н.Хүрэлбаатар 1996 оноос хойш хүний нэр цуглуулж эхэлсэн байна. Анх Багабанди ерөнхийлөгчийг сонгогдоход Томбанди нэртэй хүн байдаг болов уу хэмээн сонирхож үзсэнээс түүний нэр цуглуулах хобби эхэлжээ. Тэрээр нэгэн удаа шилжиж ирсэн хүнээс Хэнбилээ гээд асуужээ. Дуугарсангүй, дахиад асуухад бичиг баримтаа өгч уншаад үз гэсэн гэнэ. Харсан чинь Хэнбилээ гэдэг нэртэй хүн байсан төдийгүй шилжүүлсэн хүн Хэнмэдэхэв гэдэг хүн байж таарсан нь түүний сонин содон нэрийг цуглуулах ажлыг улам зугаатай болгож өгчээ. Монголд 40 мянга орчим нэр бий. Үүний дундаас өвөрмөц содон нэр 1000 гаруй байдаг.

Эрхтний нэртэй хүмүүс
Бөөр, Хамар, Алаг нүдэн, Магнайдүүрэн, Тавхай, Умай

Хоол ундны нэртэй
Алагшавай, Идэш, Ундаа, Боовхүү, Будаа, Төмс

Үйл үг орсон нэртэй
Энэхайчив, Байв, Боль,

Өгүүлбэрийн шинжтэй
Майгарав, Би-Ирлээ, Хэнмэдэхэв, Отгонбиз, Дүүдагуул, Хүнд-Өргүүл

Тааруухан нэртэй
Туранхай, Түрэмгий, Хорхой, Угаадас, Шалбааг, Чалчаа

Аятайхан нэртэй
Чамбай, Хонгорбагахан, Энэрэлтсэтгэл, Эрдмийнтүлхүүр, Яруусайхан

Овог нэр нь хоёулаа содон нэртнүүд
Бүргэд овогтой Шувууны Болжмор, Хужаагийн Оросоо, Хөнгөнцагааны Нимгэнцагаан, Төмөрцоожийн Гантүлхүүр, Хэнбэгийн Нэргүй

Ах дүүсээрээ содон нэртнүүд
Тухайлбал Дэгээ гэдэг айлын хүүхдүүд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан

Бормагнай, Боргилмагнай, Бэхмагнай, Бэрхмагнай, Түмэнмагнай

Нэг гэр бүлийн содон нэртэн
Цагаанхүү Ягаанхүү гэдэг эхнэр нөхөр хоёр байна.

Дорноговь аймагт нөхрийг нь Ухна, эхнэрийг нь Ямаа гэж байдаг. Мөн Хэнчбиш, Мэдэхгүй гэсэн эхнэр нөхөр хоёр байдаг байна. Яаралтай түргэн тусламжийн төв 103-т нягтлан хийдэгДоржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар- Хамгийн урт нэртэй

Зөвхөн Монгол үг орсон урт нэртэн
Монголэхорнынэгөглөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав, Энхтөгөлдөрбаясгалан, Найманзууннандинцэцэг,
Уламундрахтуяа,
Уулынягаанцэцэг

Богино нэртэнгүүд
Аз, Оч, Од, Үр, Иш, Яа

Өвчнөөс ороохоос сэргийлж өгсөн нэр
Энэбиш, Хүнбиш, Хэнчбиш, Оргодол гэх мэт байдаг гэнэ.

Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

Монголд хамгийн их, түгээмэл байдаг нэр
Оюунчимэг 13,198.00
Алтанцэцэг 13,170.00
Энхтуяа 11,994.00
Батбаяр 11,498.00
Эрдэнэчимэг 11,374.00
Болормаа 11,144.00
Ганболд 11,083.00
Отгонбаяр 11,080.00
Бат-Эрдэнэ 10,862.00
Наранцэцэг 10,805.00
Лхагвасүрэн 10,611.00
Оюунцэцэг 10,466.00
Ганбаатар 10,359.00
Баярсайхан 10,181.00
Нарантуяа 9,877.00
Ганзориг 9,726.00
Батжаргал 9,443.00
Нэргүй 9,443.00
Энхжаргал 9,426.00
Батсайхан 9,059.00

Салхи мэт
19/04/2026

Салхи мэт

Тугалах үнээгээр сольно гэнэ. СҮхбаатар аймагт
18/04/2026

Тугалах үнээгээр сольно гэнэ. СҮхбаатар аймагт

Address

Shiliin Bogd
Dariganga Suma

Telephone

+97690890889

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Агтана Хүрээт Хүлэгч Эрсийн Наадам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Агтана Хүрээт Хүлэгч Эрсийн Наадам:

Share