08/05/2020
Цагаа ашиглан одооноос Аялал жуулчлалд өөрсдийгөө бэлдэцгээе! Хамгийн чанартай, хамгийн баялаг хөтөлбөртэй 45 хоногийн сургалтанд урьж байна.
МЭДЛЭГ ОЮУНАА хөгжүүлье!
Хамгийн чанартай, хамгийн баялаг хөтөлбөртэй 45 хоногийн сургалтанд урьж байна.
Guide center 14 дэх жилдээ нэгэн үр өгөөжтэй сургалтыг тасралтгүй, тууштай, элсэлт бүрт баяжуулсаар ирсэн. Тус сургалтаар Монголын түүх, газарзүй, ёс заншил, дурсгалт газрууд, соёлын өв, аялал жуулчлалд оролцох ур чадвар, шинэ маршрут технологиуд ... гэх мэт үндсэн сэдвүүдээс гадна гадаад хэлийг сурах арга барил, бусадтай харилцах соёл, хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт ... гэх мэт хувь хүний хөгжлийн сэдвүүдийг ч заадаг. ЕБС, Их дээд сургуульд заагддаг түүхийн хичээлийг арай товч, өөр өнцгөөр заадаг хөтөлбөртэй. Тийм учраас суралцагсад сэтгэл хангалуун байдаг. Ойлгоогүй зүйлээ ойлгоод авлаа, сонирхдоггүй сэдэвтээ сонирхолтой боллоо гэж хэлдэг.
Улс орон даяар хөл хорио тогтоосон энэ цаг хугацаанд аль болох цагийг бүтээлч өнгөрүүлэхийг уриалж байна.
Guide 87 шинэ элсэлт 5-р сарын 18-нд эхэлнэ. Нэг ангидаа 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй тул ОНЛАЙН хэлбэрээр зохион байгуулагдана. Өмнөх 2 сургалт онлайн хэлбэрээр маш амжилттай явагдсан бөгөөд бүх суралцагч нар сертификатаа гардан аваад байна. Хөдөө орон нутгаас, мөн гадаад орнууд дахь монголчууд маань идэвхтэй суралцаж байгаа билээ.
Ямар зорилготой хүмүүс суралцаж болох вэ.
- Монгол орны тухай цэгцтэй мэдлэгтэй болохыг хүссэн хүн
- Өөрийгөө хөгжүүлж, ахиулахыг хүссэн хүн
- Аяллын хөтөч хийхийг хүссэн хүн
- Аяллын компани, бааз байгуулах зорилготой шинэ оролцогч хүн
- Өөрийнхөө мэдлэгийг update хийхийг хүссэн аяллын хөтөч нар
Сургалтын хугацаанд таны мэдсэн мэдлэг зөвхөн аялал жуулчлалын салбараар хязгаарлагдахгүй юм. Таны амьдралд насан туршид тань хэрэг болох болно. Сургалт 18-аас дээш насны бүх хүмүүст нээлттэй. Сургалтын төлбөрт уян хатан бодлого баримтална. Хувааж төлж болно.
- Сургалт 45 хоног үргэлжилнэ.
- Ажлын өдрүүдэд 17:00 – 20:00 цагт
- Бямба гарагт 15:00 – 20:00 цагт хичээллэнэ.
- Нийт 60 минутаар 135 цагийн хичээл үзнэ.
- Сургалтын төлбөр 380000 төгрөг.
Утас: 70101011, 91913166
Онлайнаар бүртгүүлэх хаяг: www.mongolianguideschool.com